Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.


Шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Н.Амаржаргал сургалтыг удирдан явуулж, Захиргааны хэргийн шүүхийн онцлог, үйл ажиллагааг танилцуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэнийг ойлгох, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх, үүрэг, ач холбогдол, шүүх хуралдаан дээр санал, дүгнэлт гаргахад анхаарах асуудал болоод иргэдийн төлөөлөгчид олгох цалин хөлс, хараат бус байдлын талаар холбогдох мэдээллийг өглөө.

Сургалтын дараа тус шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал шүүхийн үүсэл хөгжил, бүтэц, орон тоо, шүүхээс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл өгч шүүх хуралдааны танхим болон шүүхийн байрыг танилцуулав.



Сургалтад Сүхбаатар дүүргийн хороодоос Улсын бүртгэлийн нэгдсэн системээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нар оролцов.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР