Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Т.Халиунаа Шүүхийн үйлчилгээний стандарт CS 11-0595:2025 сэдвээр 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын 4.2.1 дэх хэсэгт “Шүүхийн захиргааны ажилтанд хүний эрхийг дээдлэх харилцаа, хандлага ур чадвар, ёс зүйг төлөвшүүлэх, гүйцэтгэлийн стандарт”-ыг батлах хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл 2025 оны 03 дугаар 20-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “Шүүхийн үйлчилгээний стандарт” CS 11-0595:2025 баталсан. Тухай стандарт нь шүүхийн захиргааны ажилтны хандлага, харилцаа, ур чадварын нийтлэг шаардлага болон шүүхээр үйлчлүүлж буй хүн, хуулийн этгээдийг тав тухтай орчинд шүүхийн үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлэхэд орших юм.

Шүүхийн үйлчилгээний стандарт батлагдсантай холбогдуулан тус шүүхийн захиргааны албан хаагч нарт стандартын зорилт болон хэрэгжилтийг хангаж ажиллах талаар сургалтыг зохион байгуулж ажиллалаа.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР