Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүгчдийн үндэсний коллежийн Дэд Ерөнхийлөгч, профессор Ху Тянь тэргүүтэй төлөөлөгчдийг 2025.07.02-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, Шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Т.Халиунаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат болон БНХАУ-ын талаас Ардын дээд шүүхийн Шүүх хэргийн академийн Судалгааны газрын дарга Шиэ Вэньшөн, Шүүгчдийн үндэсний коллежийн Сургалтын менежментийн газрын дэд дарга Сяо Жэньчи, Шүүгчдийн үндэсний коллежийн Иргэний болон арилжааны хэргийн сургалт, судалгааны газрын дэд дарга, профессор Ян Сяоли, Цахим сургалтын газрын дэд дарга Лью Фан, Өвөр Монгол дахь салбарын захирал Жан Юнгуан нар оролцлоо.

Ирсэн зочид төлөөлөгчдөд тус шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ бүтэц, орон тоо, шүүхийн онцлог, нутаг дэвсгэрийн харьяалал, хэргийн хөдөлгөөний зарим тоон мэдээллийн талаар товч танилцуулга хийж, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал шүүхийн байр, иргэдэд үйлчлэх хэсгийг танилцуулж талууд сонирхсон асуултаа асууж харилцан яриа өрнүүлснээр уулзалт өндөрлөв.


НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР