Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захиргааны албан хаагч нарын харилцааны чадварыг дээшлүүлэх зорилгоор тус шүүхийн Сэтгэл зүйч М.Шугархүү “Харилцааны ур чадварууд” сэдвээр 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зохион сургалт зохион байгууллаа.

Уг сургалтаар өөрийгөө илэрхийлэх чадвар, бусдыг ойлгох чадвар, сэтгэл хөдлөлийн чадамж, биеийн өгүүлэмжид хэрхэн анхаарах аргуудын талаар мэдээлэл хүргэлээ.


Сургалтын төгсгөлд хувь хүний хил хязгаарын тухай, хэрхэн бусдын хил хязгаарыг зөрчихгүй байх, өөрийн хил хязгаарыг хамгаалж байх тухай ярилцан бодит жишээн дээр тулгуурласан дасгалуудыг хийж, захиргааны ажилтан нар сонирхсон асуултаа асууж, санаа бодлоо дэвшүүлсэн ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР