Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн тавдугаар дамжааны дадлагажигч оюутнууд 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүхийн ил тод нээлттэй байдал болон өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.

Дадлагажигч оюутнуудад тус шүүхийн Тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал шүүхийн үүсэл хөгжил, бүтэц орон тоо, шүүх хуралдааны танхимууд болон “Цахим хөтөч”, “Нээлттэй шүүх”, “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг” зэрэг шүүхэд хэрэгжүүлэн ажиллаж буй үйлчилгээний талаарх мэдээллийг танилцуулж, дадлагажигч оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.


НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР