Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас санаачлан хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудад тус шүүхийн шүүгч нар өөрсдийн шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон сонирхолтой кэйсүүдийг тайлбарлаж, ярилцах “Захиргааны хэргийн шүүх-Кейс судлал” хөтөлбөрийн хүрээнд 2025.10.03-ны өдөр ээлжит уулзалт, ярилцлага зохион байгуулагдлаа.

Уг уулзалт ярилцлагын эхэнд Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал шүүхийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, бүтцийн талаар товч мэдээллийг хүргэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Т.Гангэрэл “Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” сэдвийн хүрээнд тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргахад анхаарах асуудлыг хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдтэй холбон тайлбарлаж, ярилцлага өрнүүллээ.

Тус уулзалт, ярилцлагад 10 их сургуулийн (МУИС, ДХИС, МҮИС, Шихихутаг Их сургууль, Их засаг их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Идэр их сургууль, Орхон их сургууль, Глобал удирдагч их сургуулийн Эрх зүйн 2-5 дугаар курсийн нийт 120 оюутан хамрагдлаа.



“Кейс судлал”-д оролцогч нараас сэдвийн хүрээнд болон шүүхийн үйл ажиллагаатай холбоотой сонирхсон асуултаа асууж, хариулт авч, хууль хэрэглээг хэрхэн ойлгох талаар харилцан санал солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР