Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 36 дугаар зүйлийн 36.8-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгох шүүгчдийн зөвлөгөөн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Шүүгчдийн зөвлөгөөнөөс олонхын саналаар шүүгч Т.Мөнх-Эрдэнэ тус шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдлоо.



Ерөнхий шүүгчээр сонгогдсон шүүгч Т.Мөнх-Эрдэнэ танд ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ