Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх “Ёс зүйн дэд хороо”-ноос санаачлан 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хуулийн хэрэгжилт” сэдвээр сургалт зохион байгууллаа.


Тус сургалтыг Монгол Улсын Ёс зүйн хорооны Гомдол, мэдээлэл хариуцсан референт Д.Мөнхбат, Дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин нар удирдан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн үйлчлэх хүрээ, төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлага, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, болон Ёс зүйн дэд хорооны ажиллах журам, үйл ажиллагаанд анхаарах асуудал зэргийг дэлгэрэнгүй тайлбарлан, төрийн албан хаагчдад мэдлэг, мэдээлэл өглөө.

Сургалтын явцад Тамгын газрын ажилтнуудаас Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн ойлголт, хэрэгжилтийн талаар мэргэжлийн тайлбар, зөвлөгөө авч, сонирхсон асуултууддаа хариулт авч, харилцан ярилцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР