Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 154 дүгээр зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Б.Анхбаяр, Ц.Должинсүрэн нарыг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгуулав.

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, шүүгч нар тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүгч нарын бүрэн эрх нь эхэлж байна.


Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ баяр хүргэн үг хэлж, ажлын амжилт хүсэв. Уг ёслолын ажиллагаанд тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ