Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны тойргийн шүүхийн сэтгэл зүйч Б.Ганбаяр 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Эерэг хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Уг сургалтаар Хандлага гэж юу вэ? Эерэг, сөрөг хандлагын ялгаа, Сайн ажилтан байхад хандлага хэр их нөлөөтэй байдаг вэ? зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцан анхаарах асуудал зэргийг дэлгэрэнгүй тайлбарлан, мэдлэг, мэдээлэл өгсөн.

Сургалтын явцад, сэтгэл зүйн нөөцтэй байх нь хандлагад хэрхэн нөлөөлдөг болох талаар тайлбарлаж сэтгэл зүйгээ богино хугацаанд тайвшруулж, стресс бууруулах дасгалыг хамтдаа хийцгээж, тайлбар, зөвлөгөө авч, сонирхсон асуултууддаа хариулт авч, харилцан ярилцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар