Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн хуралд тэргүүн Ц.Батсүрэн тус салбар зөвлөлийн гишүүн Д.Тайванхүү, Ө.Хажидмаа, Ч.Баярхүү Б.Тунгалаг, Хүний нөөц, дотоод ажил хариуцсан шинжээч А.Соёлоо нар оролцлоо.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн 5 дугаар хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Ц.Батсүрэн нээж, ахмад шүүгч, ажилтныг төрийн болон салбарын шагналд нэр дэвшүүлж, тодорхойлох болон Салбар зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөөний биeлэлт зэрэг асуудлыг тус тус хэлэлцлээ. Уг хурлаар ахмад шүүгч, захиргааны ажилтнууд харилцан санал бодлоо солилцож, шагналын материалыг Төрийн одон мeдаль болон ШEЗ-ийн "Шагналын журам"-д нийцүүлэн Шүүхийн ахмадын хороонд хүргүүлэхээр, Салбар зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөөнөөс биелэгдээгүй зарим ажлыг 11 дүгээр сард багтаан хийж дуусгахаар санал нэгтэй шийдвэрлэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар