Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “2025 оны үйл ажиллагааны тайлан”-г 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр танилцуулж, хэлэлцүүллээ.

Тайлангийн хуралд тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч нар, шүүхийн Тамгын газрын ажилтнууд оролцлоо. Тамгын газрын дарга Н.Батхүү шүүхийн Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлж, цаашид хэрэгжүүлэх ажил болон анхаарч ажиллах асуудлын талаар харилцан санал бодлоо солилцож, үнэлгээ өгснөөр тайлангийн хурал өндөрлөв.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР