Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний дагуу "Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ахмад шүүгч Б.Хажидмаа, Шүүхийн Ахмадын холбооны Сургалтын хорооны гишүүн ахмад шүүгч Ц.Алтантуяа нар хамтран зохион байгууллаа.

Уг сургалтанд шүүгчийн туслах, шүүх хуралдаан нарийн бичгийн дарга нар хамрагдсан бөгөөд иргэд, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх, түүнчлэн Захиргааны ажилтны мэргэжлийн ёс зүй, Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрэм, шаардлага болон зөрчлийн шинж зэргүүдийг тайлбарлан ярилцаж сургалтыг явуулсан нь шинэлэг бөгөөд ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар