Тус шүүхийн ахмад шүүгч Ц.Батсүрэн, Б.Хажидмаа нар нь 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шинээр томилогдсон шүүгчийн нээлттэй шүүх хуралдаанд сууж, ажиглалт хийлээ.

Ахмад шүүгчийн зүгээс шинэ залуу шүүгчдэд мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, шинээр томилогдсон шүүгчдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаан явц, нотлох баримтын бүрдүүлэлт зэрэг хуульд заасан ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон нь үр өгөөжтэй ажил боллоо.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар