Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182 дугаар зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд С.Одмааг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгуулав.

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, шүүгч тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна.


НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ