Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн хуралдаанд тэргүүн Ц.Батсүрэн, салбар зөвлөлийн гишүүн Д.Тайванхүү, Д.Эрдэнэцэцэг, Ө.Хажидмаа, Б.Тунгалаг, Хүний нөөц, дотоод ажил хариуцсан шинжээч А.Соёлоо нар оролцлоо.

Тус хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Ц.Батсүрэн нээж, Ахмадын салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэн, гишүүдийн санал бодлыг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хамтран ярилцав.

Мөн Шүүхийн ахмадуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнд тус салбар зөвлөлийн гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Д.Тайванхүүгийн нэрийг 100 хувийн саналаар дэвшүүлэхээр шийдвэрлэв.
Нийслэл дэх Захиргаан хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар