
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн төрийн албан хаагчдын тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Шүүхийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагааг Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан нээж үг хэлэв.

Монгол улсын төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг Шүүгчийн туслах М.Мөнхбат, Б.Баянзул, М.Номин, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.