Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж, тэргүүн Ц.Батсүрэн, гишүүн Д.Тайванхүү, Д.Эрдэнэцэцэг, Ө.Хажидмаа, Б.Тунгалаг, А.Авид, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал нар оролцлоо.

Хуралдаанаар Ахмадын салбар зөвлөлийн 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Ахмадын салбар зөвлөлийн гишүүдийн 2026 онд хэрэгжүүлэх “Сайн дурын ажил”-ын хуваарь болон Салбар зөвлөлийн байранд гишүүдийн ажиллах хуваарь зэрэг асуудлыг хэлэлцэж баталлаа.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар