
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эрх бүхий албан тушаалтнаас “2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтын үеэр хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах хуулийн хугацаа, 2025 онд шинэчлэн батлагдсан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг” -ийн маягт нөхөх заавар, анхаарах асуудал, хариуцлагын талаар танилцууллаа.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР