•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ДАХИН ШИНЭ АКТ ГАРГАХДАА ШҮҮХЭЭС ТОГТООСОН ХУГАЦААНД ХИЙВЭЛ ЗОХИХ НЭМЭЛТ АЖИЛЛАГААГ БҮРЭН ДҮҮРЭН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГТЭЙ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар:   2023.11.20-ны өдрийн 128/ШШ2023/0861

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

   Х болон Н компаниудад ашиглах эрх олгосон газрын давхцлын маргааныг шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалаар Х компанид газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хариуцагчаас дахин шинэ акт гартал 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

   Хариуцагч захиргааны байгууллага Х компанид газар ашиглах эрх олгосон тушаалаа “шүүхийн шийдвэр биелүүлж” гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6 дахь хэсгийг баримтлан хүчингүй болсонд тооцсон бөгөөд Х компани “захиргааны байгууллага дахин шинэ акт гаргах ажиллагааг огт хийгээгүй, шүүхээс тогтоосон хугацаа дуусаагүй байхад маргаан бүхий актыг хүчингүй болсонд тооцсон нь хууль бус” гэж маргасан.

   Газрын давхцлын маргааныг шийдвэрлэхдээ шүүх “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжид хамааралгүй буюу Н компанийн ашиглах эрхтэй газрын талбайн цэгүүд хаана болох, анх олгосон газрын талбайн хил заагийн цэгүүдээс өөрчлөгдсөн эсэх, түүнчлэн Х компанид олгосон гэх газар нь бодит байдалд хаана байрлалтай зэргийг судлан тодруулж, дахин тогтоох нь хариуцагч байгууллагын үүрэгт хамааралтай байх тул энэ нөхцөл байдлыг шинжлэн судалж тогтоосны эцэст 2 хуулийн этгээдийн хэн алиных нь газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар тэдгээрийн хоорондох газрын маргааныг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай” гэж дүгнэжээ.

   Ийнхүү хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хариуцагч захиргааны байгууллагын шинжлэн судалж тогтоох нөхцөл байдлыг тодорхой зааж, эдгээр ажиллагааг хийж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны эцэст хуулийн этгээдүүдийн хэн алиных нь газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн байхад хариуцагч захиргааны байгууллага “шүүхээс тогтоосон хугацаанд шийдвэрт заасан ажиллагааг огт хийлгүйгээр”,  “түдгэлзсэн захиргааны акт хүчингүй болох үр дагавар үүсэхээс ч өмнө” Х компанид газар ашиглах эрх олгосон тушаалаа “шүүхийн шийдвэр биелүүлж” гэх үндэслэлээр хүчингүй болсонд тооцсон нь Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11, 107.6 дахь зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль бус болсон гэж шийдвэрлэв.

 Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар  мэдээлэн хүргэх зорилготой болно.

https://shuukh.mn/single_case/14335?daterange=2023-11-20%20-%202026-01-21&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх