•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЖ БУЙ ШИЙДВЭРЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ ХОЛБОГДОХ ЭТГЭЭДҮҮДЭД ТОДОРХОЙ, ОЙЛГОМЖТОЙ МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ, ТҮҮНД ӨРТӨЖ БУЙ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ЗАН ҮЙЛЭЭ ТОХИРУУЛАХ БОЛОМЖООР ХАНГАХ ЁСТОЙ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.11.06-ны өдрийн 128/ШШ2025/0782   

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

   Иргэн Б-г өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүнсний түгээлт хийж замын хөдөлгөөнд оролцохдоо Нийслэлийн Засаг даргын 2025.8.25-ны өдрийн А/1176 дугаар захирамжаар тогтоосон автомашины улсын дугаарын сүүлийн орноор тэгш, сондгойгоор зорчуулах хөдөлгөөний хязгаарлалтыг зөрчсөн хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагч Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” заалтаар 9 удаа тус бүр 20,000 төгрөгөөр торгожээ.

   Иргэн Б “зохих зөвшөөрөл бүхий” гэдгийг хүнс түгээхээр зөвшөөрөгдсөн, тоноглогдсон, лого таних тэмдэг бүхий гэж ойлгож “Хүнсний түгээлт” гэсэн таних тэмдэг /хэвлэмэл үг/ нааж хөдөлгөөнд оролцсон байх ба “захиргааны байгууллага хязгаарлалт тогтоосон журмаа нийтэд тайлбарлан таниулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй” гэж маргасан.

   Нийслэлийн Засаг даргын 2025.8.25-ны өдрийн А/1176 дугаар захирамжаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 8.27-ны өдрөөс 9.16-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орноор тэгш, сондгойгоор цагийн хязгаартайгаар бүсчлэлгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоож, уг хязгаарлалтад “зөвшөөрөл, тоноглол бүхий, хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалт, ... ийн тээврийн хэрэгсэл хамаарахгүй байх”-аар, уг зохицуулалтын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлахыг хариуцсан агентлагтаа үүрэг болгосон.

   Энэ шийдвэрээс өмнө Нийслэлийн Засаг дарга 2025.3.14-ний өдрийн А/322 дугаар захирамжаар ... хүнсний түгээлт, хүргэлтийн автомашиныг “ЕС” замын хуудсаар /цахимаар болон ХурДан киоск машинаас 6 сар тутам авна/ дугаарын хязгаарлалтад хамаарахгүй  зорчихоор журамлаж, замын хуудас олгох, цахим мэдээллийн санг ашиглах талаар иргэн, хуулийн этгээдэд сурталчлах үүрэг хүлээсэн Нийтийн тээврийн бодлогын газар нь журмыг цахим хуудастаа байршуулж, нийслэлийн ачаа, тээвэрлэлтийн цахим систем https://ec.transport.ub.gov.mn/ -д замын хуудас олгох болон цахим систем ашиглах танилцуулгыг байршуулсан байна.

А/1176 дугаар захирамжийн дагуух хязгаарлалт, уг хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгслийн талаар постер, текстэн болон видео мэдээ, хэвлэлийн хурал зохион байгуулж “зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй” гэсэн мэдээлэл түгээсэн,  харин зөвшөөрөл буюу “ЕС” замын хуудсаар зорчихыг, түүнийг хаанаас, хэрхэн авахыг мэдээлээгүй, ойлгомжтой байдлаар тайлбарлан таниулаагүй байна.

   Хүнс түгээлт, хүргэлтийн автомашиныг “ЕС” замын хуудсаар дугаарын хязгаарлалтад хамаарахгүй зорчих журмыг цахим хуудастаа, замын хуудас олгох танилцуулгыг цахим системд байршуулсан байх ч иргэн нийтийн захиргааны бүхий л байгууллагын цахим хуудаст зочилж, хязгаарлалт, хориглолт тогтоосон шийдвэр гарсан эсэхийг шалгаж байх үүрэг хүлээхгүй, захиргааны байгууллага бусдын эрхэд хориглолт, хязгаарлалт тогтоосон шийдвэрээ энгийн ойлголтын түвшинд тодорхой, ойлгомжтой мэдээллэх үүргээ биелүүлээгүй нь төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй буюу ойлгомжтой байх шаардлагад нийцээгүй, энэ байдал нь иргэн зөрчилд холбогдох нөхцөл байдалд хүргэсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар  мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

https://www.shuukh.mn/single_case/19568?daterange=2022-01-01%20-%202026-01-22&id=1&court_cat=3&bb=1

 

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх