•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ХУУЛИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ТОГТООГДСОН ҮЙЛ БАРИМТЫГ ШҮҮХ ДАХИН НОТЛОХГҮЙ

/”Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг/

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2026.01.16-ны өдрийн 128/ШШ2026/0081

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

           

   “Онч шийдэл” НҮТББ-аас “Эм Энд Жи констракшн” ХХК-д газар олгосон нийслэлийн Засаг даргын шийдвэр болон барилга барих зөвшөөрөл олгосон Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Ерөнхий архитектор, Барилгын хөгжлийн төвийн холбогдох шийдвэрүүдийн Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

   Нэхэмжлэгч төрийн бус байгууллага нь “Эм Энд Жи констракшн” ХХК-ийн эзэмшиж буй газар нь усны онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай, онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хориглосон байхад орон сууцны зориулалтаар газар олгосон, хууль бус захирамжаар олгосон газарт барилгын ажлын холбогдох зөвшөөрлийг олгосон нь бүхэлдээ хууль бус, тус газрыг нийтээр ашиглах эрхийг зөрчсөн гэх агуулгаар маргасан бөгөөд энэхүү маргааны гол зүйл нь “Эм Энд Жи констракшн” ХХК-ийн эзэмшиж буй газар нь дунд голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарах эсэх асуудал юм.

   Анх 2008 онд нийслэлийн Засаг даргаас “Эм Энд Жи констракшн” ХХК-ийн одоо эзэмшиж буй газрыг ашиглах эрхийг олгосон бөгөөд 2020 онд нийслэлийн Засаг дарга “Эм Энд Жи констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

   Улмаар “Эм Энд Жи констракшн” ХХК-аас нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг /энэ захиргааны хэрэг үүсэхээс өмнө/ шүүх хянаад, тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаартай шийдвэрээр “Эм Энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэрт “...Сэлбэ гол, Дунд голын 2.6 км үерийн далангийн засвар шинэчлэлийн ажилд зориулан төсөв баталж, үерийн далан байгуулагдсан ... Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.4-т...үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, ... зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасан нь маргаан бүхий газарт үйлчлэхээр байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй” гэж дүгнэсэн байна.

   Дээрх 2021 оны 147 дугаартай шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон, одоо энэ захиргааны хэрэгт маргаж буй маргааны гол үндэслэлд хамаарах үйл баримтад холбогдуулан “Эм Энд Жи констракшн” ХХК-ийн эзэмшиж буй газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй талаар нэгэнт дүгнэжээ.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул тус шүүхийн 2021 оны 147 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.

   Ийнхүү газар эзэмших эрх олгосон шийдвэр нь хууль бус байсан болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг үндэслэж гарсан барилгын ажлын холбогдох зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Одмаа, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч А.Ганзориг

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх