Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шилжин явах” цомын төлөөх спортын тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд шүүгч нар болон шүүхийн захиргааны нийт 96 ажилтан, албан хаагчид оролцож, хоорондоо сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис, биллиард гэсэн спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.








Тус тэмцээнд баг тамирчид идэвхтэй оролцож, тэмцээний нийлбэр дүнгээр Шүүгч А.Ганзориг ахлагчтай баг тамирчид шилдэг багаар шалгарч, “Шилжин явах” ЦОМЫН эзнээр тодорсон.

Энэхүү тэмцээний Дартсын төрөлд:
Тэргүүн байр – Шүүгч С.Ганбат ахлагчтай баг тамирчид
Дэд байр – Шүүгч А.Ганзориг ахлагчтай баг тамирчид
Гутгаар байр – Шүүгч Б.Анхбаяр ахлагчтай баг тамирчид
Ширээний теннисний төрөлд:
Тэргүүн байр – Шүүгч Л.Батбаатар ахлагчтай баг тамирчид
Дэд байр - Шүүгч Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид
Гутгаар байр – Шүүгч Ч.Ганбаатар ахлагчтай баг тамирчид
Биллиардны төрөлд:
Тэргүүн байр – Шүүгч А.Мөнх-Өлзий ахлагчтай баг тамирчид
Дэд байр - Шүүгч А.Ганзориг ахлагчтай баг тамирчид
Гутгаар байр – Шүүгч Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид
Сагсан бөмбөгийн төрөлд:
Тэргүүн байр – Шүүгч С.Ганбат ахлагчтай баг тамирчид
Дэд байр – Шүүгч А.Мөнх-Өлзий ахлагчтай баг тамирчид
Гутгаар байр - Шүүгч А.Ганзориг ахлагчтай баг тамирчид
Гар бөмбөгийн төрөлд:
Тэргүүн байр – Шүүгч Ц.Мөнхзул ахлагчтай баг тамирчид
Дэд байр – Шүүгч А.Ганзориг ахлагчтай баг тамирчид
Гутгаар байр - Шүүгч Ч.Ганбаатар ахлагчтай баг тамирчид баг тамирчид тус тус шалгарсан.

Тэмцээний “Шилдэг тоглогч”-оор Архивч Ч.Мөнх-Ирээдүй, Бичиг хүргэгч А.Хулан нар тодорлоо.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх