•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ГАРГАСАН “ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ” ШИЙДВЭРИЙГ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХЯНАХГҮЙ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2025.07.25-ны өдрийн 128/ШЗ2025/4805

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

“А” хуулийн этгээдээс шүүхэд хандан “Х Т ХХК-ийг шийтгэлээс чөлөөлсөн буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэл ногдуулаагүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч М-ийн 2025 оны ХХ дугаар сарын ҮҮ-ны өдрийн Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, Х Т ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлд зааснаар шийтгэл ногдуулахыг даалгах тухай” гомдол гаргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана:”, 3 дахь хэсэгт “Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 1.12 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана.”, мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй.” гэж тус тус заасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч М-ийн гаргасан 2025 оны ХХ дугаар сарын ҮҮ-ны өдрийн “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шийдвэрийг эс зөвшөөрвөл оролцогч нь прокурорт гомдол гаргахаар хуульчилсан байх тул зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй, харин гомдол гаргагч нь энэ талаарх гомдлоо зохих шатны прокурорт гаргах зохицуулалттай байна.

Иймд, “А” хуулийн этгээдээс гаргасан гомдлыг “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх