Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн В.Эрдэнэбат шүүхийн захиргааны албан хаагч нарт 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Төрийн болон албаны нууц”, “Шүүхийн нууцын тухай” сургалт зохион байгууллаа.

Уг сургалтаар төрийн болон албаны, байгууллагын нууцын сэдвийн хүрээнд шүүхийн нууцад хамаарах мэдээлэл, танилцах эрх бүхий ажилтан, иргэний эрх үүрэг, нууцын хэрэг баримтын ашиглалт, хадгалалт, хамгаалалт, шүүх хуралдааны бэлтгэл зохион байгуулалтын талаар шүүхийн захиргааны албан хаагч нарт мэдээлэл өглөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР