Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Сэтгэл зүйч М.Шугархүү тухайн шүүхийн захиргааны албан хаагч нарт “Сэтгэл хөдлөлөө таних нь” сэдвээр 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар сэтгэл хөдлөлөө танин мэдэх нь түүнийг удирдахын суурь үндэс болохыг онцолж, үндсэн сэтгэл хөдлөлүүдийн онцлог болон сэтгэл хөдлөл, мэдрэмж, бодлын ялгааг дэлгэрэнгүй авч үзлээ. Мөн оролцогчид сэтгэл хөдлөлөө таних арга техникт суралцаж, бүлгийн сэтгэл зүйн дасгал ажлуудад идэвхтэй хамрагдсан бөгөөд харилцан ярилцлаа.


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар