Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас санаачлан хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудад тус шүүхийн шүүгч нар өөрсдийн шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон сонирхолтой кэйсүүдийг тайлбарлаж, ярилцах “Захиргааны хэргийн шүүх-Кейс судлал” хөтөлбөрийн хүрээнд 2026.03.13-ны өдөр ээлжит уулзалт, ярилцлага зохион байгуулагдлаа.
Уг уулзалтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Д.Эрдэнэчимэг “Захиргааны шүүх хэргийн нотлох баримтыг хэрхэн цуглуулах, түүнийг үнэлэх аргачлал”-ын талаар тайлбарлаж, ярилцлага өрнүүллээ.

Тус уулзалт, ярилцлагад 7 их сургуулийн МУИС, ДХИС, МҮИС, Шихихутаг Их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Идэр их сургууль, Глобал удирдагч их сургуулийн Эрх зүйн 2-4 дүгээр курсийн нийт 128 оюутан хамрагдлаа.

“Кейс судлал”-д оролцогч нараас сэдвийн хүрээнд болон шүүхийн үйл ажиллагаатай холбоотой сонирхсон асуултаа асууж, хариулт авч, хууль хэрэглээг хэрхэн ойлгох талаар харилцан санал солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР