Монголын шүүхийн ахмадуудын холбооны байранд 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Шагналыг Монголын шүүхийн Ахмадуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Д.Тайванхүү, Д.Дамдин-Од нар гардууллаа.
Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Ахмадын 37 салбар зөвлөлөөс 2025 оны ажлын үзүүлэлтээр тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөл “Тэргүүн байр’’, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөл “Дэд байр”-нд тус тус шалгарлаа.



НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР