•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ЗӨРЧИЛД ХОЛБОГДОГЧ ӨӨРТ НЬ ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ АТЛАА ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫГ НОТЛОХ БАРИМТ ЦУГЛУУЛЖ, БЭХЖҮҮЛЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ГЭЖ БУРУУТГАЖ БАЙГАА НЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0076

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны Засаг даргаас гаргасан “Нийслэлийн Байгаль орчны газарт тус дүүрэгт газар эзэмшигч Э ХХК нь эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж, хайрга чулуу олборлосон” гэх мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч А-аас “Э” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, хариуцагч улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн тодорхой үйл баримтыг тогтоон “зохих зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон” гэх үндэслэлээр “Э” ХХК-д 2.000.000 төгрөгийн торгох шийтгэл, 20.275.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Энэхүү шийтгэлийн хуудсыг “Э” ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч “...хариуцагч улсын байцаагч үйл баримтыг тодорхой тогтоогоогүй байж шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлгүй...” гэх үндэслэлээр тус шүүхэд нэхэмжлэл гарган маргасан.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтаар хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон өөрийн эрх хэмжээний хүрээнд зөрчилд холбогдогчийг харилцаа холбоо, шуудангийн хэрэгслээр дуудан ирүүлэх, нотлох баримт цуглуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан боловч гомдол гаргагч “Э” ХХК нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасан эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, хууль ёсны шаардлагыг биелүүлэх буюу дээрх үйл баримттай холбоотой мэдүүлэг, тайлбар, холбогдох нотлох баримтуудыг зөрчлийг шалган шийдвэрлэх боломжит 58 хоногийн дотор гаргаж өгөөгүйгээс гадна захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч ирүүлээгүй байна.

 

Иймд зөрчилд холбогдогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа эрх бүхий албан тушаалтныг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэн, шүүхээс “Э” ХХК-ийн  гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/20092?daterange=2025-01-01%20-%202026-03-26&id=1&court_cat=3&bb=1

ТОЙМ БЭЛТГЭСЭН: НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ Л.БАТБААТАР

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх