Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх “Ёс зүйн дэд хороо”-ны гишүүн Н.Энхмэнд “Цаг төлөвлөлт, Цаг төлөвлөлтийн матриц” сэдэвт сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн захиргааны ажилтнуудад зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар цаг төлөвлөлтийн ашиг тус, цаг ашиглалтад гаргадаг нийтлэг алдаа, түүнээс үүдэн гарах сөрөг үр дагавар, цаг төлөвлөлтөд хэрэглэж болох аргууд болон өөрийн ашигладаг арга, туршлагын талаар танилцуулж, харилцан ярилцлаа.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР