Хууль зүйн салбарын ирээдүй болсон оюутан залуусын онолын мэдлэгийг практиктай холбох, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой Авлигатай тэмцэх газар үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (SC.D), академич. С.Нарангэрэлийн нэрэмжит “Mock Trial-2026” эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээний хамтран зохион байгуулагчаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар ажиллаж, ирээдүйн хуульчдыг дэмжин оролцов.


Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын тэргүүлэх хууль зүйн сургуулиудын төлөөлөл болох нийт 19 багийн 120 гаруй оюутан оролцсон ба тэмцээний шилдгээр:
Бакалаврын өдрийн анги:
- Тэргүүн байр: “Eternal” баг (Дотоод хэргийн их сургууль)
- Дэд байр: “Гэрэгэ” баг (Шихихутуг их сургууль)
- Гутгаар байр: “Их заргач” баг (Шихихутуг их сургууль) болон “Method&Mind” баг (Дотоод хэргийн их сургууль)

Эчнээ анги:
- Тэргүүн байр: “Зургаадай мэргэн” баг (Шихихутуг их сургууль)
- Дэд байр: “Их цааз” баг (Шихихутуг их сургууль)

Хувийн амжилт:
- Шилдэг багш: Б. Бат-Ерөөлт (Шихихутуг их сургууль)
- Шилдэг илтгэгч: Х. Хонгорзул (Шихихутуг их сургууль) нар тус тус шалгарсан ба тэмцээнд амжилттай оролцсон сургуулиуд болон оролцогчид нартаа баяр хүргэе!
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР