Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ шүүхийн захиргааны ажилтнуудад зориулан “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдэвт дотоод сургалтыг 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын гол зорилго нь шүүхийн шийдвэрийн чанар, стандартыг сайжруулах, албан хаагчдын эрх зүйн баримт бичиг боловсруулах ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд шүүхийн шийдвэртт тавигдах хэлбэрийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогчдын мэдээллийг нягтлах, хууль зүйн үндэслэл, шийдвэрийн логик дарааллыг боловсруулах арга зүй, шийдвэрийн үр дагавар, биелүүлэх нөхцөлийг тодорхой заах гэсэн сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй тайлбарлаж, мэдээлэл өгсөн ба шүүхийн захиргааны ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамддаг асуудлуудад мэргэжлийн зөвлөгөө өгсөн, практик ач холбогдол өндөртэй сургалт болж өндөрлөлөө.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР