Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг танилцуулах сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Уг сургалтаар шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Оюун-Эрдэнэ, Шүүгчийн туслах Н.Энхмэнд, Х.Цэцэгсүрэн нар Захиргааны хэргийн шүүхийн онцлог, чиг үүрэг болон шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцоход тавигдах шаардлага зэрэг холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.


Сургалтад Хан-Уул дүүргийн хороодоос Улсын бүртгэлийн нэгдсэн системээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 80 шүүхийн иргэдийн төлөөлөгч нар оролцов.




НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР