•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

АЖИЛ ОЛГОГЧИЙН ХЯНАЛТАД БАЙХ АМРАЛТЫН БАЙРАНД АЖИЛТАН ӨВЧНИЙ УЛМААС НАС БАРСАН ТОХИОЛДЛЫГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛД ТООЦНО

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.05.19-ний өдрийн 128/ШШ2025/0374

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

   “Б” ХХК-д дампын оператороор ажиллаж байсан Г нь уурхайн амралтын байранд амарч байх үедээ өвчний улмаас нас барсан болох нь тогтоогджээ.

   Тус компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссоос ослын тохиолдлыг судлан бүртгээд “...ажлын бус цагаар, амрах байранд зүрхний шигдээс оношоор нас барсан...” үндэслэлээр үйлдвэрлэлийн осолд тооцохоос татгалзсан акт үйлдсэнийг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч баталгаажуулсан байна.

  Иргэний гаргасан гомдлоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчаас маргаан бүхий тохиолдлыг хянаад Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.4-т заасан ослын тохиолдолд хамаарна гэсэн шийдвэр гаргаж, тус шийдвэрийг эс зөвшөөрч “Б” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

   Шүүхээс “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

     1. Ажил олгогчийн хяналтад байх бүхий л байрыг ажлын байранд тооцох тул амралтын байрыг ажлын байр гэж ойлгоно.

     2. Үйлдвэрлэлийн осол гэдгийг зөвхөн ажил үүргээ гүйцэтгэж байх тохиолдлоор хязгаарлахгүй, амралтын өрөөнд амарч байхад үүссэн тохиолдлыг ч үйлдвэрлэлийн осолд тооцно.

     3. Ажлын байранд гарсан үйлдвэрлэлийн ослын хувьд ажилтан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, эсхүл гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулснаас бусад тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзнэ.

   Маргааны энэ тохиолдолд, “Б” ХХК-ийн уурхайн амрах хотхоны амралтын өрөөнд ажилтан Г нь зүрхний шигдээсээр нас барсан, тухайн амралтын өрөөг ажлын байр гэж ойлгох тул үйлдвэрлэлийн осолд тооцсон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэв.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/18825?daterange=2025-01-01%20-%202026-04-24&id=1&court_cat=3&bb=1 

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх