Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн дөрөв болон тавдугаар дамжааны оюутнууд 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүхийн ил тод нээлттэй байдал болон өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус оюутнуудад Шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал шүүхийн үүсэл хөгжил, бүтэц орон тоо, шүүхийн үйлчилгээний талаар мэдээллийг өгч шүүхийн байр болон шүүх хуралдааны танхимуудыг танилцуулсан бөгөөд мөн тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ хуульч, эрх зүйч мэргэжил болон тэр дундаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын онцлог, давуу тал нийгэмд гүйцэтгэх үүргийн тухай болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар холбогдох хууль журмыг тайлбарлаж, сонирхсон асуултад хариу өглөө.




НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР