Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас албан хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2026.04.28-ны өдөр "Аз хур" номын дэлгүүртэй хамтран номын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.


Энэхүү арга хэмжээний хүрээнд албан хаагчдын дунд "АХА" танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж,
I байр: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа
II байр: Шүүгчийн туслах М.Даваасүрэн
III байр: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах П.Цэрэндаваа нар тус тус шалгарсан бөгөөд тэмцээнд амжилттай оролцсон нийт албан хаагчдадаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР