Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад ХЭҮК-ийн Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга, доктор, дэд профессор Б.Эрдэнэбат, ХЭҮК-ийн Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Балдангомбо нар “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо”, “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгах” нь сэдвүүдээр 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар Хүний эрх хамгаалагчийг хамгаалах олон улсын механизм, Хүний эрх хамгаалагчийн талаарх ойлголт онцлог, зарчим, эрх, хориглох зүйл тэдний аюулгүй байдлыг хангах үндэсний болон олон улсын механизм, Төрийн байгууллагын үүрэг, дотоод журамд тусгах аргачлал, Хүний эрх хамгаалагчийн хорооны бүтэц, чиг үүргийн талаар танилцууллаа.

Мөн шүүхийн захиргааны үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, хүний эрх хамгаалагчийн нэр төр, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний талаар харилцан ярилцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР