Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.


Тус шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Б.Халиунаа, Э.Оюунбилэг нар Захиргааны хэргийн шүүхийн онцлог, чиг үүрэг болон шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцоход тавигдах шаардлага, шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг сонгон шүүх хуралдаанд оролцуулах, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тангараг өргөх, дүгнэлт гаргах, цалин хөлс олгох талаар болон холбогдох бусад зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллалаа.

Сургалтад Чингэлтэй дүүргийн хороодоос Улсын бүртгэлийн нэгдсэн системээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчид оролцов.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР