МЭДЭГДЭЛ
2021.04.25 Улаанбаатар хот
Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд Ковид-19 буюу коронавирусын халдварын тохиолдол илэрч, Улсын онцгой комиссын шуурхай штаб, Сүхбаатар дүүргийн онцгой комиссын шуурхай штабаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу 2021.04.16-ны өдрөөс 2021.04.23-ны өдрийг хүртэл хугацаанд тус шүүхийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд энэхүү хугацаанд халдварын тархалтыг зогсоох зорилгоор нийт шүүгч, захиргааны алба хаагчид гэртээ тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдаж, шүүхийн байранд мэргэжлийн хяналтын байгууллагаас ариутгал халдваргүйжүүлэлт хийж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Иймд шүүхийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн тул 2021.04.26-ны өдрөөс тус шүүхийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхлэх ба халдвар хамгааллын дэглэмийг сахих хүрээнд тус шүүхийн алба хаагчид тусгай хуваарийн дагуу ажиллаж, шүүх хуралдааныг зөвхөн цахим хэлбэрээр явуулж, ажил үүргээ цахимаар гүйцэтгэх болсныг үүгээр мэдэгдэж байна.
Мөн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэйгээр холбоотойгоор шүүхийн үйлчилгээг дараах байдлаар хүлээн авахыг мэдэгдье. Үүнд:
1. Иргэн та шүүхийн байранд өөрийн биеэр ирэлгүйгээр нэхэмжлэл, гомдол, хугацаа сэргээлгэх хүсэлт, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах хүсэлт, нотлох баримт,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад хүсэлтийг баталгаат шуудангаар илгээх,
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, өргөдөл, албан бичгийг PDF формаатаар zakhirgaa_tg@shuukh.mn и-мэйл хаягаар илгээх,
3.Тендерийн тодорхойлолт авах хүсэлт /албан тоот, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр төлсөн баримт/ 10000 төгрөгийг 100900005001 тоот төрийн сан банкны дансанд/-ыг баталгаат шуудан болон PDF форматаар tender@admincourt.gov.mn и-мэйл хаягаар илгээх,
4.Hэхэмжлэлийн хувь гардан авах, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалтай танилцах зэрэг ажиллагааг цахимаар хэрэгжүүлэх,
5. Шүүх хуралдаанд зөвхөн цахимаар оролцох
Тус шүүхийн алба хаагчдын ажиллах тусгай хуваарьтай танилцах бол энд дарна уу
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *