2021.04.30 Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын 2021.04.23-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021.05.08-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгаж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүх тусгай хуваарийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.
Харин 2021.05.03-ны өдрөөс тус шүүхийн бичиг хэрэг, мэдээлэл лавлагаа нь тусгай хуваарийн дагуу 08:30-15:00 цагийн хооронд хязгаартайгаар ажиллах болсныг мэдэгдье.
Тус шүүхийн алба хаагчдын ажиллах тусгай хуваарьтай танилцах бол энд дарна уу.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР