•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

Иргэн Ш.Эрхэмбаяраас шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийллээ 

Сайн байна уу? Та анх ямар асуудлаар шүүхэд хандсан бэ?

Миний ээж, дүү 2 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн газрын үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг маргаанд би нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. 

            Захиргааны албан тушаалтан нэхэмжлэгч нарын ямар эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан бэ?

 Миний ээж, дүү хоёрын газар өмчлөх эрх хөндөгдөж 2016 оноос хойш энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэсэн. 2018 онд шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргаас 2019 онд захирамж гарч, уг газрын хамтран өмчлөгчөөр миний ээж, дүү нарыг бүртгэхээр шийдвэрлэсэн боловч Баянгол дүүргийн улсын бүртгэгч бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг хөндсөн.

Энэ асуудлаар 2019 онд дахин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 2020 онд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ээж, дүү нарын маань эрх ашгийг сэргээсэн.   

Шүүхээр үйлчлүүлэхэд танд хүндрэл бэрхшээл тулгарч байв уу?  

Анх шүүхэд хандаж байхад эрх зүйн мэдлэг муутайгаас болж хүндрэлтэй асуудал тулгарч байсан. Шүүгч бүр харилцан адилгүй байдаг гэдгийг энэ олон жил шүүхээр үйлчлүүлж байхдаа ойлгосон. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ урт хугацаа зарцуулдаг мэт санагдсан. Гэвч энэ нь хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн хянан шалгах гэсэн зорилготой байдаг юм байна гэдгийг сүүлд ойлгосон.

Таны анх шүүхээр үйлчлүүлж байх үеийн шүүх, шүүгчийн тухай ойлголт, хандлага өөрчлөгдсөн гэсэн үг үү?

Тийм. Анх шүүхэд хандаад хэрэг шийдвэрлэх хугацаанд маш ойлгомжтой зүйлийг ямар удаан хугацаанд шалгадаг юм гэж их бухимддаг байлаа. Мөн миний эрх ашиг сэргэх болов уу, шүүх шударга шийдвэрлэж чадах болов уу гэсэн эргэлзээ төрөх ч үе байсан. Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүгч маш нухацтай бүх талаас нь хэргийг бүрэн дүүрэн хянаж шалгаад эрх ашгийг минь сэргээж өгсөн баярлаж байна. Хэрэг маргаан нэгэнт гурван шатны шүүхээр хянагдаж хүчин төгөлдөр болсон тул баярласан сэтгэгдлээ илэрхийлье гэж зорьсон юм .  

Танд өөр нэмж хэлэх сэтгэгдэл байна уу?

Би иргэн хүнийхээ хувьд шүүх үргэлж шударга үнэний талд байгаасай гэж хүсдэг. Шүүх шударга байж чадахгүй бол бид эх орон гэж бахархах ч шаардлагагүй гэж боддог. Шударга шүүх байдаг гэдэгт ч би итгэдэг. Ингээд та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

 

2021.12.03

 

 

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх