•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талын орц, гарцыг гаргах, чөлөөтэй болгох, барилгыг албадан буулгах захиргааны актуудыг хэвээр үлдээв

“Эй Жи энд Би” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн Газар Зохион байгуулалтын албанд холбогдох Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талын орц, гарцыг гаргах, чөлөөтэй болгох үндэслэлээр Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талын барилгыг албадан буулгах тухай захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.  
     Нийслэлийн Засаг даргын зүгээс Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талын орц, гарцыг гаргах, чөлөөтэй болгох үндэслэлээр Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талын барилгыг албадан буулгах тухай Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/626-р захирамж болон 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/568 дугаар мэдэгдэл тус тус гаргасан байна. Уг захиргааны актуудыг нэхэмжлэгч “Эй Жи энд Би” ХХК эс зөвшөөрөн шүүхэд нэхэмжлэл гаргаж, барилгыг албадан буулгах ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан юм.  
 
     Шүүхээс нотлох баримтад тулгуурлан нийтийн эрх ашиг, нийтийн эрүүл мэндэд илт хохирол учруулахаар байна гэсэн үндэслэлээр барилгыг албадан буулгах ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. 
Дашрамд дурдахад, Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан албадан буулгах ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийг хуралдаанаар хэлэлцэхээсээ өмнө /2020.05.15-ны өдөр /шүүгч газар дээр нь очиж бодит байдалтай танилцсан. Уг үзлэгийн дараа шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар албадан буулгах Засаг даргын үйл ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно. 
 
     Иймд олон нийтийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүх албадан буулгах ажиллагааг зогсоосон, шүүх албадан буулгах ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэснийхээ дараа үзлэг хийж бодит байдалтай танилцсан  гэх зэрэг мэдээлэл нь үндэслэлгүй юм.  

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх