•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тушаалаар батлагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсэг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт ажиллав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Билгүүнээр ахлуулсан ажлын хэсэг “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 3-т заасан 5 үндсэн чиг үүргийн хүрээнд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Ажлын хэсгээс Тамгын газрын үйл ажиллагааны чиглэл бүрт хийсэн ажлын тайлангаа 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Тамгын газрын дарга Н.Батхүү болон шүүхийн захиргааны холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулсан юм. Хяналт шинжилгээгээр тус шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд сайжруулах ажил тус бүрд дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгсөн юм.

            Хурлын үеэр Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн “Тамгын газрын үйл ажиллагаанд шалган туслах зорилгоор хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг сонслоо. Тамгын газрын дарга Н.Батхүү томилогдоод удаагүй байна. Цаашид  дээрх ажлуудад анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

      

            Тус шүүхэд шүүгчийн сул орон тоо 1 байгааг нөхөх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд албан ёсоор хүргүүлсэн. Энэ дашрамд ШЕЗ-ийн дарга нарт энэ асуудлыг дахин уламжилж өгөхийг хүсье!” гэв.

Ажлын хэсгийнхэн энэхүү саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагуудад уламжлахаа илэрхийлсэн юм.

 

 

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх