Тус шүүхээс хууль зүйн дээд боловсрол олгож буй их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудад шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх, шүүхийн Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны чиг үүрэг, онцлогийг таниулах, шүүхийн захиргааны хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх зорилгоор шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг оролцуулсан баг бүрдүүлэн танилцуулга хийж байгаа билээ.
Ээлжит танилцуулгаар Их засаг их сургуулийн ХЗС-ийн III болон IY курсийн оюутнуудад 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн, тус шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Б.Энхжаргал, шүүгчийн туслах О.Тэмүүлэн нар “Шүүхийн захиргааны албан тушаалд ажиллах боломж онцлог давуу тал, шүүгч, захиргааны алба хаагчтай холбоотой мэдээ, мэдээлэл" сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, оюутнуудын сонирхсон асуултад нээлттэй хариулж, харилцан ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо.
Танилцуулгын төгсгөлд цаашид энэхүү арга хэмжээг өргөжүүлэн хамтран зохион байгуулж байхаар тус сургуулийн дектан А.Баяраатай харилцан санал солилцон тохиролцлоо.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ