Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, тамгын газар, шүүхийн дэргэдэх “Залуучуудын зөвлөл”-өөс хүмүүнлэгийн ажлын хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн тусгай хэрэгцээт сурагчдад зориулсан хичээлийн хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Тус сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдэд тусгай боловсрол олгодог, улсын хэмжээний ганц сургууль бөгөөд 2023 оны хичээлийн жилд 130 сурагч суралцаж байна.
Сурагчдад иргэний боловсрол, хүний эрхийн анхан шатны мэдлэг олгох сургалтын чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч У.Бадамсүрэн сургуулийн захирал Э.Нүрзэд нар санал солилцлоо.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар