•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

“ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ - КЕЙС СУДЛАЛ” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

   Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас санаачлан хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудад тус шүүхийн шүүгч нар өөрсдийн шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон сонирхолтой кэйсүүдийг тайлбарлаж, ярилцах хөтөлбөрийн хүрээнд “Захиргааны хэргийн шүүх - Кейс судлал” 4 удаагийн цуврал уулзалт, ярилцлага зохион байгуулахаар төлөвлөсөн.

   Энэхүү төлөвлөгөөний дагуу 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны танхимд эхний ээлжийн 16 их сургуулийн (МУИС, ДХИС, СЭЗИС, Шихихутаг Их сургууль, Их засаг их сургууль, Монгол Улсын Эрдмийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль,  Глобал удирдагч их сургууль, Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль, Рояал их сургууль, Олон Улсын Улаанбаатар их сургууль, Идэр их сургууль, Үндэсний техникийн их сургууль, Сити их сургууль, Орхон их сургууль) Эрх зүйн 1-5 дугаар курсын нийт 104 оюутнуудыг хүлээн авч “ЗХШ-Кейс судлал” уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.

   Тус өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ “Дахин төлөвлөлтийн төсөл дэх захиргааны гэрээ ба улсын бүртгэл”, “Татварын хяналт шалгалтын хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам” сэдвүүдээр тус тус оюутнуудад тайлбарлаж, ярилцлаа.

   Дээрх сэдвүүдийн хүрээнд татварын маргаан, тэр дундаа нөхөн ногдуулалтын акт, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоологдох талаар, дахин төлөвлөлтийн төсөлтэй холбоотойгоор иргэд, байгууллага болон захиргааны байгууллагын хооронд үүссэн захиргааны акттай холбоотой маргааныг тус тус шүүх хэрхэн шийдвэрлэснийг нийтийн эрх зүй дэх зарчим болон зарим хууль хэрэглээтэй уялдуулан тайлбарлав.

   Уг уулзалт, ярилцлагын төгсгөлд оюутнууд “Захиргааны хэргийн шүүх – Кейс судлал”-тай холбоотойгоор манай шүүхээс тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтээ илэрхийлэв.

   Эхний ээлжийн “ЗХШ-Кейс судлал” уулзалт, ярилцлагад өөрийн цагаа гарган ирж, идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлье.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх