•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

“Mock Trial – ЗХШ 20 жил” шүүхийн мэтгэлцээний тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

     Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “Mock Trial – ЗХШ 20 жил” шүүхийн мэтгэлцээний тэмцээний анхан шатны болон давж заалдах журмаар мэтгэлцэх үе шатны тоглолтууд Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд болж өнгөрлөө.

 

    Уг тэмцээн нь Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын санаачилгаар зохион байгуулагдсан бөгөөд Монголын хуульчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбоо ерөнхий зохион байгуулагчаар тус тус ажилласан юм.

      “Mock Trial – ЗХШ 20 жил” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг нээж Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нар арга хэмжээг нээж үг хэлэв.

 

     Тус мэтгэлцээний тэмцээнд 16 хуулийн фирмийн дадлагажуулсан 14 хууль зүйн их, дээд сургуулийн 75 оюутан оролцсон бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Л.Батбаатар, У.Бадамсүрэн, Ө.Болорчимэг, А.Ганзориг, Ц.Мөнхзул, Х.Нямдэлгэр, Д.Эрдэнэчимэг нар шүүгчээр оролцов.

 

 

 

    Анхан болон давж заалдах журмаар мэтгэлцсэн нийт багуудаас хагас финалын шатанд “Соёмбо легал партнерс” ХХН, “Адвокат консалтинг” ХХН, “Легал гайд” ХХК, “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН-үүд тус тус хяналтын шатны тэмцээнд шалгарч үлдэв.

     Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж буй “Mock Trial – ЗХШ жил” мэтгэлцээний тэмцээнд оролцсон оюутнууд болон хуулийн фирмүүдэд цаашдын ажилд нь амжилт хүсье.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх