Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шүүхийн нийт ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийг хүлээн авлаа.
Тус баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор нийт ажилтан, албан хаагчдын дунд видео бичлэгийн уралдаан зарлаж, шагналт байрын эздэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өргөмжлөл, гарын бэлэг гардуулав.
Шагналт байранд:
3-8 насны ангилалд Тэргүүн байр: Х.Нархажид
3-8 насны ангилалд Дэд байр: М.Сэцэнбилэг
3-8 насны ангилалд Гуравдугаар байр: Б.Гүнбилэг
9-16 насны ангилалд Тэргүүн байр: Л.Мөнх-Алдар
9-16 насны ангилалд Дэд байр: Г.Эгшиглэн
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *