•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ НӨХӨН ОЛГОХ БОЛОМЖТОЙ

       Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 128/ШШ2024/0381

       Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

 

     “М” ХХК нь Хот, байгуулалт хөгжлийн газарт холбогдуулан “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөж олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

       Нэхэмжлэгчээс “...манай компани барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ аваагүй бөгөөд энэ үйл баримттай маргахгүй, Ковид-19 цар тахал нөлөөлсөн” гэж, хариуцагчаас “... Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилгын ажлыг эхлүүлэхээсээ өмнө авах хуулийн зохицуулалттай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох боломжгүй” гэж тус тус маргасан.

      Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар албан бичгээр “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах өөрийн үйлдвэр, оффисын зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх, зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгох...” тухай хүсэлтийг, мөн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 59 дүгээр албан бичгээр “...барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нөхөн олгох боломжтой эсэхийг шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг дахин гаргасан байна.

       Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  09/253 дугаар албан бичгээр “...Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн  40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” гэж заасныг зөрчин барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.

      Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.3-т “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана” гээд  27.3.1-д “хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй”, 27.3.2-т “зураг төсөлд магадлал хийгдээгүй”, 27.3.3-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон” гэж заасан.

    Шүүх барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзах дээрх үндэслэлүүд нэхэмжлэгчийн барилгын хувьд үүсээгүй, хариуцагчийн татгалзалд дээр дурдсан үндэслэлийг заагаагүй, хуулиар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг тухайлан хориглоогүй, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолд нөхөн олгох боломжийг нээсэн, барилгын хувьд газрын эрх болон барилгын байршилтай холбогдуулан аливаа иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргаагүй, маргаагүй, барилгыг зөвшөөрөлгүй эхлүүлсэн үйлдэлдээ зөрчлийн тухай хуулиар торгуулсан, Ковид-19 цар тахлыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэгч нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авалгүйгээр барилгын ажлыг эхлүүлснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнээд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн болно.

 

       Тойм бичсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх