Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монголын Хуульчдын холбоо, Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Байгаль орчны эрх зүйн дэд хороо, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар хамтран "Эрүүл мэнд-Эх дэлхийгээ хайрлая” спорт явган аяллыг 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Явган аялал өглөө 07 цаг 30 минутад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын Гэрэлт хөшөөтэй талбайд нээлтийн үйл ажиллагаагаар эхэллээ.
Аялалд Монголын хуульчдын холбооны Тамгын газар, холбооны сайн дурын хороод болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн Тамгын газрын 6 баг, нийт 80 гаруй хуульчид оролцож явган аяллыг “Ургах наран” хорооллоос Хар усан тохой хүртэлх 10 км замыг туулсан ба мөн багуудын дунд хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгууллаа.
"Эрүүл мэнд-Эх дэлхийгээ хайрлая” спорт явган аяллын тэмцээнд багийн дүнгээр 1-р байранд Монголын хуульчдын холбооны нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх асуудал эрхэлсэн хорооны баг тамирчид, 2-р байранд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын баг тамирчид, 3-р байранд Хуульчдын холбооны Тамгын газрын баг тамирчид орлоо.
Явган аяллыг хамтран зохион байгуулсан Монголын хуульчдын холбоо, Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Байгаль орчны эрх зүйн дэд хороо болон идэвхтэй оролцсон баг, явган аяллыг удирдан явуулсан дасгалжуулагч нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар